Skip to main content

Posts

Хотол сүлжээнд эх хэлтэйгээ

Энэхэн дэлхийн хаана ч эх хэлээрээ ойлголцох цаг энүүхэнд гэж итгэж найдаж явдаг нэгний хувьд хотол сүлжээ н дэх алив бүхнийг эх хэлээр уншихыг хичээдэг юм. Өнөө цагийн хотол сүлжээ цагийн жамыг дагж хөгжсөөр ухаажсаар байна. Энэ их ухаалаг, өөрөө тооцоолдог цахим ертөнцөд бидний мэдэхгүй, тооцоолоогүй, бүр санаанд ч оромгүй тоо тоймгүй өч төчнөөд тооцоо, судалгаа хийгдсээр байгааг тэр бүр анзааралгүй, анзаарсан ч тоолгүй өнгөрөөсөөр байгаа нь байх л зүйл байх л ёстой мэт хүлээн авдаг болсон байна. Тэр их тооцоо судалгаа бидний амьдрал ямар их нөлөөлж ямар их тус дэм бас хар гай болохыг хэн ч таамаглахгүй нь харамсалтай.  Дэлхийн 7000 гаруй хэлнээс тал нь утаж үгүй болох аюулд өртөөд байгааг Wikipedia  онцолсон байна. Тэгвэл эх сайхан хэлээ энэ аюулд өртүүлэлгүй эсэн мэнд үлдээхийн тулд Монгол хүн нэг бүрийн чармайлт хэрэгтэй. Дэлхий даяар хотол сүлжээ хэрэглэгчдийн хамгийн их хандалттай цахим хуудсаар Google.com мөн Google-ийн нэгэн гэр бүл болох Youtube.com тэргүүлсээр л байна
Recent posts

Уул уурхайн хөнөөлөөс болж ТЭНГЭР хилэгнэж байна

Уул уурхайн хөнөөлөөс болж ТЭНГЭР хилэгнэж байна Add caption Эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн элгэн халуун нутгаа энэ цагт арай л дэндүү хайр гамгүй ухан төнхөж, уулыг нураан, усыг эргүүлж ширгээн,  алт, мөнгөний хойноос амь биеэрээ дэнчин тавьж, хүн чанраа гээж, хэрээс хэтэрсэн ёс бус үйл улам ихсэж   Монгол хүний үнэ цэнэ үгүй болж, нутаг дээр минь харийн вант улсууд бий болох нь холгүй байна. Өвөг дээдэс уламжилж ирсэн байгальтай харьцах онцгой нэгэн төрөл бол онго тэнгэр юм.  Улаач хүн онго тэнгэрийн зааврын дагуу алив үйлийг хийдэг. Тэрний нэгэн адил 2013 оны 7-р сарын  11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тахилгыг хэдэн улаач Тэнгэрийн ивээл, түмэн олны дэм тусаар нууцлагхан хийлээ. Энэ тахилгын нэрийг “Хан” тахилга хэмээх бөгөөд тахилгыг эртний зан үйл, дэг ёсоор үүтгэв. Үүнд Галын, Хан сүүн, Лусын гэсэн гурвал тахилгыг гурван өдөр хийж, хийсэн үйл бүхэн маань Тэнгэрт таа

Энэ цагийн улаач нарт СОНОРДУУЛАХ нь

Энэ цагийн улаач нарт  СОНОРДУУЛАХ нь Сүсэг бишрэл бол хүн, тэр тусмаа Монгол хүнд бол язгуураас заяасан өв гэж болно. Өнгөрсөн хэдэн зуунд бид манж, төвдийн заавраар юу шүтхээ хүртэл заалган төөрч будилсан он жилүүд хөвөрсөөр асар их золиосон дунд өнөөдрийн тусгаар Монгол улс оршин буй нь үнэн.  Юу шүтнэ түүн лугаа болно гэж өвгөд сургаж ирсэн болхоор одоо л нэг Монголчууд тэнгэрээ харах нь гэж учир мэдэх хүмүүс хөөрч суух ч, тэнгэрийн нэрээр, түмний зовлонгоор зугаа хийн хөлжихсөд улам олширч, бас хар тангадын “Бүү мэд, мэддэгийг бүү сонс” гэсэн хараал шиг өөрөө юуч мэдэхгүй хэрнээ үгүйсгэн мэдэмхийрэх хүн ч зөндөөн. Үнэн худал холилдож, үүдэн хоймрын байр солигдоод буй өнөө цагт улаач бүхэн нэр алдар, ашиг хонжооны хойноос хөөцөлдөлгүй, улс түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёсойг Тэнгэрээс сануулсаар байна. 2013 оны 7-р сарын  11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тах

Монгол үсэг минь сайхан

ᢀ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠰᠦᠭ   ᠮᠢᠨᠢ ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ       ᠲ᠂ᠳᠡᠯᠭᠡᠷᠰᠠᠩ ᠠᠮᠲᠠᠷᠠᠬᠨ ᠰᠢᠮᠳᠡᠷᠬᠡᠨ ᠣᠩᠰᠢᠬᠤ   ᠳᠤ ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠳᠠᠭᠤᠨ   ᠤ   ᠬᠢᠨᠢ ᠢᠷᠠᠭᠤᠬᠠᠨ ᠭᠡᠵᠢ᠂ ᠠᠯᠭᠤᠷ ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠪᠢᠴᠢᠬᠦ   ᠳᠤ ᠠᠴᠤᠭ ᠰᠢᠯᠪᠢ   ᠶᠢᠨ ᠬᠢᠨᠢ ᠡᠪᠯᠢᠭ᠍ᠬᠡᠨ ᠭᠡᠵᠢ᠃ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠡᠷᠭᠢᠭᠦᠯᠦᠨ ᠣᠩᠰᠢᠬᠤ   ᠳᠤ ᠤᠷᠤᠰᠤᠮ᠎ᠠ ᠲᠣᠳᠤᠬᠠᠨ ᠰᠣᠨᠤᠰᠲᠠᠬᠤ ᠭᠡᠵᠢ᠂ ᠣᠳᠬ᠎ᠠ   ᠪᠡᠷ   ᠨᠢ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠵᠤ ᠪᠢᠴᠢᠬᠦ   ᠳᠤ ᠣᠷᠠᠯᠢᠭ ᠭᠣᠶᠤᠬᠠᠨ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠬᠤ ᠭᠡᠵᠢ᠃ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠦᠷᠢ   ᠶᠢᠨ ᠠᠶᠠᠯᠭᠤ   ᠶᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠳᠡᠭ ᠦᠰᠦᠭ ᠰᠢᠦ ᠶᠠᠭᠠᠷᠠᠵᠤ ᠲᠡᠪᠡᠳᠡᠭᠰᠡᠨ ᠦᠶ᠎ᠡ   ᠳᠤ ᠲᠠᠲᠠᠯᠠᠵᠤ ᠪᠣᠯᠳᠠᠭ   ᠴᠤ ᠦᠰᠦᠭ ᠰᠢᠦ᠃ ᠡᠭᠡᠰᠢᠭ᠌ ᠭᠡᠢᠢᠭᠦᠯᠦᠭᠴᠢ ᠬᠠᠮᠵᠢᠮᠠᠨᠵᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᠨ ᠲᠣᠭᠳᠠᠳᠠᠭ ᠰᠢᠦ ᠦᠶ᠎ᠡ   ᠨᠢ ᠦᠶ᠎ᠡ   ᠲᠠᠢ   ᠪᠡᠨ ᠨᠡᠢᠢᠯᠡᠮᠡᠨᠵᠢᠨ ᠦᠭᠡ ᠦᠰᠦᠭ ᠪᠦᠲᠦᠳᠡᠭ ᠰᠢᠦ᠃ ᠴᠠᠭᠠᠨ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ   ᠶᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᠪᠡᠯ ᠴᠠᠭᠠᠰᠢ   ᠨᠢ ᠦᠰᠦᠭᠯᠡᠯ   ᠳᠤ ᠣᠷᠤᠳᠠᠭ ᠰᠢᠦ᠂ ᠦᠰᠦᠭᠯᠡᠯ   ᠳᠤ ᠣᠷᠤᠵᠤ ᠴᠠᠭᠠᠷᠠᠪᠠᠯ ᠦᠯᠢᠭᠡᠷ   ᠦᠨ ᠨᠣᠮ ᠣᠩᠰᠢᠳᠠᠭ ᠰᠢᠦ᠃ ᠦᠭᠡ   ᠪᠡᠨ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠬᠥᠮᠦᠨ ᠦᠰᠦᠭ   ᠢ   ᠨᠢ ᠰᠤᠷᠠᠬᠤ   ᠳᠤ ᠳᠦᠭᠦᠮ ᠰᠢᠦ᠂ ᠦᠰᠦᠭ   ᠢ   ᠨᠢ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠢᠴᠢᠭ᠌   ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠬᠤ   ᠳᠤ ᠬᠢᠯᠪᠠᠷ ᠰᠢᠦ᠃ ᠮᠠᠨ   ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠰᠦᠭ ᠭᠡᠭ᠍ᠴᠢ ᠮᠠᠩᠯᠠᠢ ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠰᠢᠦ᠂ ᠮᠠ