Skip to main content

Posts

Showing posts from December, 2011

Монгол хэл

Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм ...