Skip to main content

Posts

Showing posts from November, 2010

Улс үндэстнийг үгүй хийх орчин үеийн арга технологи (5-р хэсэг)

Монголд эдийн засгийн “алуурчны” үүрэг гүйцэтгэгчид 1990 оноос хойш манайд явагдаж ирсэн улс төрийн бодлогын хүрээнд зөвхөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай л ярьж ирснээс биш том үйлдвэр байгуулах талаар нэг ч дурсагдаагүй. Мэдээж бодлогоор устгасан юм чинь юу гэж дахиж бий болгоё гэх билээ дээ .

Улс үндэстнийг үгүй хийх орчин үеийн арга технологи (4-р хэсэг)

Төрийг үгүйсгэх бодлогын цаадах боолчлолын дэглэм Эндээс бас өөр нэг дүгнэлт гарч ирнэ. Нийгмийг зөв зохион байгуулсан төрийн зөв бодлого, үйл ажиллагаа л зөвхөн улс нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж чаддаг ажээ. Тухайлбал өнөөдөр манайд малчин сүү, цагаан идээ, эсвэл мах, арьс шир борлуулахаар хотод аваад ирэхэд нь түүнээс том үйлдвэрийн нөхцөл шаардаж /лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн бичиг гэх мэт/ буцаагаад оронд нь БНХАУ-аас савтай сүү, гахай тахианы мах импортоор оруулж ирж байгаа нь хувиараа үйлдвэрлэл эрхлэгч, жижиг аж ахуйн нэгж, иргэдийг тухайн үйлдвэрлэл үйлчилгээгээ эрхлээд амьдрах бололцоогүй болгож, мөнгө олох өөр хялбар арга зам хайхад хүргэдэг ажээ.

Улс үндэстнийг үгүй хийх орчин үеийн арга технологи (3-р хэсэг)

Монголчуудын “20 жилийн амжилт”-ын дараах амьдрах боломж Ерөнхий сайдын бахархан ярьж байгаа “20 жилийн ололт амжилт”, эдийн засгийн өөрчлөлтийн дараа монголчуудын амьдрах арга нь сэтгэхүйн цар хүрээний хувьд хумигдан жижгирч, хөдөлмөрийн зах зээл нь агуулга бүтцийнхээ хувьд цөөхөн төрөл зүйлд хашигдсаныг нэрлэн тоочиход ч нэг их цаг зав гарздахгүй болжээ. Тухайлбал амьдрахын тулд юуны түрүүнд мөнгөнөөс илүүгээр өөр бодогдох зүйл энэ нийгэмд байхгүй болсон.

Улс үндэстнийг үгүй хийх орчин үеийн арга технологи (2-р хэсэг)

Нийгмийг “балайруулах” гэж чухам юуг хэлэв Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд МАХН-ын XXVI Их хуралд тавьсан “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэлдээ “… Нэг: Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна, Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна, Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна. Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна. Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна. Энэ таван багц асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.” гэж хэлсэн нь тэр балайрлын нэг жишээ нь юм.

Улс үндэстнийг үгүй хийх орчин үеийн арга технологи (1-р хэсэг)

Улс орныг сүйрүүлэх аргыг Иракт хэрэглэсэн жишээ Дэлхийг өөрсдийн эрхшээлд оруулах, бусдын баялгийг зөвхөн өөрсдийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг эрмэлзсэн “Рокфеллерчууд”-ын бодож боловсруулсан “Улс үндэстнийг үгүй хийх” нарийн арга технологийг өнөөдөр газар сайгүй амжилттай хэрэглэж, тэр нь ч үнэхээр “алдаагүй боловсруулагдсан технологи” болохоо батлан харуулах боллоо.

Үнэнд л үнэ цэнэ оршиг

Өнөөдрийн нийгэмд хүнийг оюунлаг, боловсролтой, ген сэргэсэн эсвэл эр зоригтой, эршүүд, хүн чанартай зэргээр нь бус эд хөрөнгөтэй, баян чинээлгээр нь дүгнэх байдал бий болж, хүнийг бус эдийг, эрдмийг бус мөнгийг шүтээд эцэстээ бүр эх орноо мартаад байгаа юм биш биз дээ. Энэ л гажуудалаас болж тэнгэр заяат, суут монгол минь өнөөдрийн шарлаж, улайж, харласан монгол болоод байгаа юм биш үү. Гэтэл монгол хүн чинь өөрөө, мөнх тэнгэрийн хүчин дор, монгол хүн гайхамшгийг бүтээхээр төрсөн билээ хэмээн эзэн Чингэс хаан зарлигдсан бус уу. Энэ хувь заяагаа ухаарч буй хүн монголд байна уу?

Миний эргэн тойронд: Илжигний "И"

Миний эргэн тойронд: Илжигний "И" : "'И' үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх 'и' үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ ..."