Нийгмийг “балайруулах” гэж чухам юуг хэлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд МАХН-ын XXVI Их хуралд тавьсан “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэлдээ “… Нэг: Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна, Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна, Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна. Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна. Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна. Энэ таван багц асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.” гэж хэлсэн нь тэр балайрлын нэг жишээ нь юм.

Энэ эрхэм улс орны бүрэн сүйрлийг илэрхийлсэн энэ таван асуудлаас илүүтэйгээр “ололт амжилт” гэж юуг үзээд байна вэ?! Монгол улс, монголын ард түмний эрх ашгийг ч золиослон байж их хохиролоор олж авсан 20 жилийн ололт амжилт гэгч нь тэгээд хэнд хэрэгтэй эд вэ?!
Нийгмийн “Балайрал” буюу “балайруулах” гэгч энэ тодорхойлолт нь үгийнхээ үндсэн болон шилжмэл аль ч утганд бүрэн дүйх ойлголтыг багтаадаг ажээ.
Тухайлбал өнөөдөр манайд байгалиа сүйтгэх нь улс орноо сүйтгэж байгаа хэрэг гэдгийг мэдсээр байж алт ухаж, хулгайгаар мод огтолж, ичгүүр гэдэг ойлголт үгүй болж залуус санхүүгээр туслах эгчмэд бүсгүйтэй, харин охид нас зүс харгалзахгүйгээр мөнгөтэй эртэй танилцахаар сонин, интернет, телевизээр зар өгч, эд эрхтэн, эмс хүүхдээ ч худалдаж, цаазын ялтай гэдгийг мэдсээр байж хар тамхи зөөж, хэрэглэж, олноороо архичин болцгоож, амиа хорлож байгаа нь нийгэм “балайрал”-д орсны шинж гэнэ ээ.
Тэр ч байтугай хоёр хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай болсныг мэргэжлийн байгууллага хүмүүс албан ёсоор мэдэгдэж байгаа нь “нийгмийг балайруулах” гэдэг ойлголт бүрэн утгаараа хэрэгжсэний тодорхой баталгаа ажээ. Тэгвэл энэ “балайрал” нь төрөн гарах өөрийн нөхцөл шалтгаантай гэдгийг дээр нэгэнт дурьдсан билээ. Тэр нөхцөл шалтгаан манайд яаж бүрдсэнийг ч бүгдээрээ мэдэж байгаа.
Өмч хувьчлал нэрээр үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх салбарыг бутраан үгүй хийж, нийгмийн баялгийг бүтээх, нийгмийн хуримтлалыг бий болгох эдийн засгийн ямар ч чадамжгүй болгосон төдийгүй, хүн амыг үндсэнд нь ажилгүйчүүд болгон гудамжинд хөөн гаргасан.
Нэгэнт ажилгүй болсон болохоор орлогогүй, орлогогүй болохоор амьдрах аргагүй болсон билээ. Амьдрахын эрхэнд ажлын сураг дуулаад хушууран очих эрэлтийг нь ашиглан нийгмийн ёс суртахууны үнэлэмжээ алдсан ов зальтай зарим хэсэг нь бусдыг гадаадад ажилд зуучлах, эсвэл өөрийн компанид ажилд шалгаруулж авах бүртгэл хураамж нэрээр луйвар хийж байхад, нөгөө нь өндөр цалин амлаж хэдэн сараар ажиллуулчихаад цалинг нь луйвардаад алга болох жишээтэй. Тэгээд “манайхан сая төгрөгийн цалин өгье гээд гуйгаад байхад ажиллах хүн олдохгүй байна” хэмээн телевизээр хээв нэг ярьж суудаг нь нөгөө л ажилгүйдлийн эрхээр нөхцөлдөн гэмт хэргийн чанартай “ажил эрхлэлтийг” төрүүлж байгаа “балайрал”-ын нэгэн хэв шинж ажээ.
Ажил хийх дургүй хүн хулгайч болдог бол амьдрах аргагүй байдал нь хүнийг бас ингэж хулгайч болгодог ажээ.
Comments
Post a Comment