Skip to main content

Өнө мөнх орон - Сэтгэлийн эгшиг

Б.Шарав гуайн "Сэтгэлийн эгшиг" аялгуу, түүгээр хийсэн дуу: Сайхан аялгуу шүү!!! Сонсох тусам гайхалтай санагдана.
Хөгжмийн зохиолч ТС, МУУГЗ Б.Шарав "Сэтгэлийн эгшиг"
________________________________________________________

Шүлэг: Л.Өлзийтөгс
"Өнө мөнх орон"



Uvertura хамтлаг

Та зүрхэнд мөнх...
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ алсад хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэр минь...

Та харцанд мөнх...
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхин минь...

Та зүрхэнд мөнх...
Харцанд мөнх...
Зүүдэнд ч мөнх...

Хүүгээ дуудсаар...
Алсаас уулсаараа
Аниргүйхэн талаараа даллана
Хүрээд ир гэж аав шиг дуудна
Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна
Эх орон...



Дуулсан ч санагдах юм аа..



Та сэтгэлд минь...
Энх саруул нутаг минь
Эвийн хайраар ивээх
Ээжийн дүр шиг мөнх орон
Мөнх орон...



Мөнх орон...

Мөнх орон...
Эх орон минь...


Дуучин:  Д.Отгонжаргал


Та зүрхэнд мөнх...
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ үүлсэд хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэрийн орон...

Та харцанд ч мөнх...
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхины орон...

Та зүрхэнд мөнх...
Харцанд мөнх...
Зүүдэнд ч мөнх...

Хүүгээ дуудсаар...
Алсаас уулсаар даллан
Аниргүйхэн талаар даллана
Хүрээд ир гэж аав шиг дуудна
Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна
Эх орон...

Та үргэлж мөнх...
Энх саруул нутаг минь
Эвийн хайраар эвлэх
Ээжийн дүр шиг мөнх орон
Өнө мөнх орон...
Өнө мөнх орон...

Comments

Popular posts from this blog

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан

Б.Лхагвасүрэн - Боржигоны бор тал

Санаа алдахад   Эхийн сүү тагнайд амтагдаж   Салхины үзүүр залгихад   Агь хоолойд аргасан   Боржигины бор тал минь