Skip to main content

Posts

Showing posts from 2011

Монгол хэл

Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм

Тэнгрийн суут монгол нийхэмлэгийн тэргүүн Баатархуяг

  Тэнгрийн суут монгол нийхэмлэгийн тэргүүн, Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Тайж Мя.Баатархуяг

Монгол гэрээр гадныхан бизнес хийж эхэллээ

Саяхан барууны нэгэн сайтаар зочилж байгаад ийм нэгэн анхаарал татсан нийтлэлийг олж уншаад, хэрэглэгч та бvхэнтэй энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгvй байж тэссэнгvй. Хэдэн зууны тэртээд дэлхийн хєрсийг чичрvvлж, дэнжийн чулууг доргиож явсан Монгол баатруудын тєрсєн гэр нь болж, буурийг нь сахисан сайхан бvсгvйн голомт нь болсоор ирсэн уламжлалт монгол гэрийг хэн нэгэн шар толгойтой этгээд дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацсан байхыг хараад эх орноо гэсэн сэтгэл буцалж, зєв бурууг нь ч мэдэхгvй хирнээ уур хvрч, хармын сэтгэл тєрєєд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн нь мэдрэгдээд болохгvй юм. Ингээд vргэлжлэлд энэхvv гадны сайт дээрхи нийтлэлийг чадах чинээгээрээ хєрвvvлсэн байгааг монгол хvн та уншиж, сэт

Монгол хаад

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа

Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь

Сэтгүүлч Кийт Хармон Сноугийн Монгол орны талаар бичсэн нийтлэлийг н.Амарли( amarlin06@gmail.com ) орчуулсан байна. Та бүхэн бүрэн эхээр нь уншина уу. Энэхүү нийтлэл анх 2010 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэмэлт засвар оруулсан байна. Уг нийтлэлийн үндсэн эхийг http://www.consciousbeingalliance.com/2010/12/post-2/   хаягаас үзэж болно .

Windows 7 системийг Монгол хэл дээр ашиглах

Энэхүү Монгол хэлний багцийг суулгасанаар Виндоуз 7 32бит систем ашигладаг хэрэглэгчид тооцоолуураа Эх хэл дээрээ ашиглах боломжтой болно. Windows 7 дээр Монгол хэлний багц суулгах from Saku on Vimeo .

Б.Лхагвасүрэн - Боржигоны бор тал

Санаа алдахад   Эхийн сүү тагнайд амтагдаж   Салхины үзүүр залгихад   Агь хоолойд аргасан   Боржигины бор тал минь  

Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир Хvмvvvний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир Тунгалаг шандны толиог Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир Би Монголдоо мэндэлсэн

Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Р. Чойном : МОНГОЛ

МОНГОЛ ГЭДЭГ ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан

Ухааны цараа

Ходоод хоол хийц цайны сүүнд бодол нэрнэ Хоногийн ухаант хаврын бараа хаврын борц бодно Хожуу ухаант насны намар, нөхрийн нөмөр болно Холын ухаант эх орныхоо заяаг бясалгана. МУАУЗ Т.Галсан

Миний уриа

Цээлхэн дотортой ард түмэн минь эртний түүхээ сөхцгөөе. Цэцэн ухаан арга билгээр элэнцийхээ бичээсийг сурцгаа. Чингэс богдын тал босоо бичгээрээ жигүүрлэцгээе. Цэдэнбалийн тал нь хэвтээ үсэгтэйгээ тийчилцгээе. МУАУЗ Т.Галсан

Заяаны зарлиг

Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно. Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ. Амраг ханиа бусдад булаагдаж болно. Алгахан газраа харьд алдаж болохгүй ээ. МУАУЗ Т.Галсан

Эзэн

Үнэгэн харанхуйгаар сэрж од мичидээ бүртгэнэ. Үүр цүүрээр гадаалж тэнгэрийн царай шинжинэ. Наран мандахаас өрсөж найман зовхисоо халиана. Малчин Монгол хэмээн газар сансарын эзэн. МУАУЗ Т.Галсан

Монгол орон

Хүйтэн халууны завсар дахь сэрүүн орон Хүсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин Үнэн худлын хоорондох  Эрлийн луужин Өнө эртний монгол-миний орон МУАУЗ Т.Галсан

Улсын минь нэрийг мэдтүгэй

Ээж минь цусандаа мий НЭУ төө бай ой  дээд бодис тээж  эхээсээ мэндлээд Газарыг гийгүүлэгч санаа төгс зүй  ТЭНГЭР ийн  ёст СУУ-д гэгээрч КО марал  одон ГЭР ээжийнхээ гэрэл дор  огт хуурмаггүй байхад Зэрлэг гөрөөснөөс цусан удамтай эрлийз гэж  бид мунхаглаад яахав Аав минь ясандаа чонын чанар байдлыг олж  наран дор бойжоод Чоно төгс ЧИН босоо ёсч  огторгуйн чонон ТЭНГЭР –ээс ухааруулж  КОК төө мөрГҮН одон ГЭР эцэгийнхээ гэрэл дор ил зохистой байхад Цоохор чонын ясан хэмтэй хурлийз гэж би мухардаад яахав

Чиний хүсэл Паартай байшин, Паалантай жорлон уу?

Traditional Mongolian song lyrics

Traditional Mongolian song lyrics

Хаана байна аа

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан Хөх толбот Монгол эр хүн хаана байна? Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна Хазаар даран тэмүүлсэн Хатир жороо хүлгийн эзэн Хамаг монголын сүлдэн тэнгэр Халх эр хүн та хаана байна Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй Одод доор хайр шивнэлдсэн Орон монголын халуун ураг Омголон зантай эр хүн та хаана байна Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог Үг нь хатуу эр хүн та хаана байна

Гал үндэстэн холбооны дуу

Өмөлзөж харамлах нутаг

Гал үндэстэний дуудлага 2

Гал үндэстэний дуудлага