Ээж минь цусандаа мий НЭУ төө бай ой дээд бодис тээж эхээсээ мэндлээд
Газарыг гийгүүлэгч санаа төгс зүй ТЭНГЭР ийн ёст СУУ-д гэгээрч
КО марал одон ГЭР ээжийнхээ гэрэл дор огт хуурмаггүй байхад
Зэрлэг гөрөөснөөс цусан удамтай эрлийз гэж бид мунхаглаад яахав
Аав минь ясандаа чонын чанар байдлыг олж наран дор бойжоод
Чоно төгс ЧИН босоо ёсч огторгуйн чонон ТЭНГЭР –ээс ухааруулж
КОК төө мөрГҮН одон ГЭР эцэгийнхээ гэрэл дор ил зохистой байхад
Бие минь алтан мөнгөн шарга одон ГЭР-ийн гэрэл дор чангарч тэвээрээд
Төгс ой тархийг тод үржүүлэн тэтгэгч сурлага ТЭНГЭР –т төрүүлэгдээд
Есөн шарга одоГЭР мэт ЧИНГИС хаан чанар байдлаа гэрчилж байхад
Өөрийгөө тэнэг мунхаг давжаа донгио орхидос гэж хүслээ тэвчээд яахав
Өвгөд минь ертөнцийн гэрлийн эрчим хүчний дээд нэгдлийн жамд таарч
ТЭНГЭР-ээс дэлхийд тулган хүлээлгэсэнийг хамтаараа хариуцан мөрлөж
Өөрсдийгөө өөрийн өөдгүйгээс өмөөрөхийг оройлон дээдлэн шүтэж
Алтан МОН хэмээх үнэний хэлцэлээр аж төрдөг МОН ОГОУ Ул байжээ
Хөгшид минь ертөнцийн гэрлийн эрчим хүчний дээд нэгдлийн жамд таарч
Хутаг Элзүй бүрдсэн ТЭНГЭР-ийн үр заяат зон түмэн бүл нэгэн айл болж
Угтан мэдэж,тосож бэлтгэж тэсэж магад гарахуйн гурвал онолч
КАУ төөмий МОН ОГОУ Ул нэртэй нь ТЭНГЭР-ийн бошигт байвч
Эгшиг сайхан МОН ОГОУ Ул нэрнээсээ салгагдсандаа бахархагсад
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс бүхнийг устгаж байна
Хилэнт эзний хар санааны дор гутаагдсан сэтгэхүйгээ зөвтгөгсөд
КАУ төөмий МОН ОГОУ Ул бичиг үсгээ голж дайсанд талархаж байна
Эртний өвөг дээдсийн тогтоосон элэгсэг журмыг устгаж шинчилчихээд
Энэ бол ардчилал гэж бахархавч эргүү хомхойг эрхэмлэж байна
Залуу нь хөгшинийгөө тав өвчин нэг хооллодог мунхаглалыг шүтэж
Зах зээл гэгч домог нэрээр сүр бадруулж Үндсэн хуулиа барж байна
Зальгай булгай бүгдийг жам ёс гэж нэр бадруулан тунхаглаж
Заваан бүгдийг рашаан мэтээр зарлаж удамшилаа устгаж байна
Улсаа буруу нэрлэж өөрийн өөдгүйдээ ингэж боолчлогдов гэж
Ул суурь угсаа гарвал бүгдийгээ тэгж устгаж шинчлэв гэж
Эдүгээ би Таныг муулахаар зэхэж хэлсэн юм огт биш билээ
Элэг нэгт ард олныгоо дорд үзэж гадуурхасан юм огт бишээ
Одоо тэгээд яах ёстой хэмээн Та нэгэнтээ бодоосой гэсэндээ
Олиггүй муу үйлийг олигтой үгээр хэлж болдоггүйн хуулиар шаналав
Өөрийн гэх бүгдийг өөлж гээсээр мухардаж мунхаг болсон үеэ
Өөдгүйнхээ боол хөндлөнгийн идэш болгосонд өрөвдөн хайрлаж
Угсаа гарвалаасаа эхлээд утгыг мэдэгч орис болоосой гэсэндээ
Уул усаар холбогдсон амин зүрхнээсээ хайраа Танд өчиж байна би
Усан тэнэг донгионууд өөрийгөө зарлаж байна гэж ойлгоно
Улсаа бид Манггул гэж бичихийг азийнхан тивээрээ уншиваас
Угсааныхаа мандал бадралыг устгагчид юм байна гэж ойлгоно
Улсаа бид Мун гол гэж тайлахыг Алтай язгуурынхан үзвээс
Ухамсаргүй мянган гар зодолдож байна гэж тэд нар ойлгоно
Улсынхаа нэрийг Мөнх гал гэхийг уул усаар холбоотой бүгд мэдвээс
Учир утгагүй шатаад унтарч байгаа үнс нурам гэж ойлгоно
Хутаг Элзүй бүрдсэн ТЭНГЭР-ийн үр заяат зон түмэн минь
КАУ төөмий МОН ОГОУ Ул нэртэй байснаар нь улсаа нэрлэвээс
Хэл сэтгэхүй нүүдлийн соёлоороо дэлхийчлэгчид гэж дэлхий ойлгоно
Хөх МОН ОГОУ Ул чанар байдалтай ЧИНГИС хаан эрдэнэ гэж ойлгоно
Чин зоригт өвөг дээдсийн өв гэгээн соёлоос төрүүлэгдэгсэд одоо
Чингис хааныгаа ишиг хургатай дүйцүүлэн цоллохыг дэлхий сонсговч
Чу мөр гүн гэгээн ёст ам бүлээ сүйтгүүлсэнийгээ зөвтгөгсөд одоо
Чингис хааныгаа тэсэж ядсан хөлдүү толгойт гэж дэлхийд зарлавч
Эдээр бүхнийг захирах нь эхэндээ ходоодонд таашаалтай боловч
Элэгсэг итгэлцэлийг цөлмөдөг сүйтгэл байсныг ухаарсан дэлхий
Эргээд асуух дээрхийн гэгээнтэнийг дэлхий дахинаас хайхад
Дэлхийн усны эхэнд Төө мий ой Эр ЧИН биетэй МОН ОГОУ Ул гэрэлтлээ
Эх дэлхийг гэрлээрээ ивээн гийгүүлэгч наран сарантай зэрэгцэн
Эзэн эрх зүйг гэгээн аж төрөх ёс болгосон орь ганцхан хаан эрдэнэ
Огторгуйн алтан гадас мэт ЧИН чанар байдлаар үлгэрлэн засагч
Оройн дээд ой сэтгэхүйн ГИС жаягтай ЧИНГИС хаан гэрэлтлээ
Огторгуйн алтан гадас мэт ЧИН чанар байдлаар үлгэрлэн засагч
Оройн дээд ой сэтгэхүйн ГИС эрдэнэ ЧИНГИС хааныг төрүүлэгч
Хутаг Элзүй бүрдсэн ТЭНГЭР-ийн үр заяат зон ард түмэн минь
КАУ төөмий МОН ОГОУ Ул нэртэй байснаар улсаа нэрлэвээс
Улсаа өмөөрөн босоо орших МОН хэмээх есөн ухаандаа суурьлана
Орчлонгийн эрчим хүчний дээд нэгдэлд нүүдлийн соёлоороо зохицоно
ОГОУ Ул хэмээх зөн биет мандан бадрахуйн хутагт гэдгээ ойлгуулна
Олиггүй муу ер бусын замаар үзэшгүй муухайг эрхэмлэхээ болино
ТЭНГЭР-ээс тулган хүлээлгэсэн төгс төвшин сайханыгаа эзэмдэх
Төрийг дэлхийн дээвэр болгодог ерэн таван оюунаа ухааруулна
Түмэн улс нэгэн болж таван байдлаар тусгаар тогтноод
Төвшин сайханд харш ний гэмээс хагацахын жаргалыг дархлана
Улсаа Та үйИЭсий КҮ язгуурт МОН ОГОУ Ул хэмээн нэрлэхийг
Мөнх ТЭНГЭР гэрлийнхээ хүчээр тулган хүлээлгэсэнийг ухаартугай
Улс болохын тулгуур гурван онол тинү наран сарны дархлаатайг
Мөнх Хайрхан уул Хойт Цэнхэрийн агуйгаас үзэж ойлготугай
Улсаа Та үйИЭсий КҮ язгуурт МОН ОГОУ Ул хэмээн нэрлэхийг
Мөнх ТЭНГЭР гэрлээрээ тулган хүлээлгэсэнийг ухаарч чадахгүй
Угаасаа би мэдэх эрхтэй гэж ТЭНГЭР-т тэрсэлж байгаагаа мэдтүгэй
УИХ бид мэднэ гэж нарыг гүтгэж саранд өширч гэндэснээ мэдтүгэй
Улсаа Монгол гэж нэрлэж угаасаа бид тэнэг донгио гэж зарлахаар нь
Ухаантан гэж өөрийгөө боддог мунхагууд багш болохоор ирцгээж
ТЭНГЭР-ийн гэрлээс нуугдахын тэрслүү ний гэмийг зааж байна
Тэмээ тарвага бүү хэл өтгөнөө танихгүй зарим нь бидэнд цэцэрхэж байна
Улсаа бид Манггул гэж бас нэрлэж үүслээ устгаж шинчлэхээр нь
Гэгээнтэн гэж өөрийгөө боддог харанхуйчууд номлол заахаар ирж
ТЭНГЭР-ийн гэрлийг аргадаж хүслээ тэвчиж амсхийхийг ятгаж
Тархийг тань турааж оюун ухаан зөнгий тэнь алан хядаж байна
Улсаа бид Мун гол гэж нэрлээд хариас хууль эрж тэнэглэхээр нь
Ухамсаргүй мянган гар болж арвалзан зодолдов гэж мэдээд
Уйдсан нэг нь рашааны оронд шалбааг олж уух мөнгө өгч
Унаган нутгаа орхин суурьшил руу нүүх тамлалыг ивээж байна
Улсаа бид Мөнх гал гэдэг юм гэж соёмбо үсгийн оройг заахаар нь
Устаж үгүй болсон Манжийн бэйл бэйсүүдийн үрс гэж ойлгоод
Учир утгагүй шатаад унтарч байгаа үнс нурамыг цэвэрлэхээр ирээд
Улс ийм төр тийм гэж Цезариудийг төрүүлж бас үхүүлж байна
Дээр тэнь Мөнх ТЭНГЭР байгааг гэрлээр нь мэдэрч гэгээрч
Дэргэд тэнь ЧИНГИС хаан эрдэнэ байгааг гэрээсээр нь мэдэж ухаарч
Улсаа Та үйИЭсий КҮ язгуурт МОН ОГОУ Ул хэмээн нэрлэхийг
Мөнх ТЭНГЭР гэрлийнхээ хүчээр тулган хүлээлгэсэнийг дагатугай
Намайг ингэж хэлсэнд солиотой гэж цэцэрхэвэл Та тэгж л бай
Наран болвсролт СораКОК тай БӨӨ цэцэн хатны номыг нэг үзтүгэй
Намайг ингэж хэлсэнд Та хор буцалж өширхөвөл тэгж л бай
Нарны дор Таныг над шиг хайрласан нэгэн үгүйг Та ойлгох цаг ирмү
Хөх Нохой Журнайн Нүрзэд
2001 оны 1-р сарын 08-ны өдөр
Нээрээ л бодмоор л юм байна.
ReplyDelete