Би- таван ханатай гэрт төржээ
Би- таван тивтэй дэлхийд төржээ
Би- буурал түүхтэй Монглд төржээ
Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ
Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан
Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан
Уртын дуу. надад ухаан цараалсан
Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ !
Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ !
Энэ бол миний: зүрхний бичээсээ !
Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй !
Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо !
Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би- дээшээ заяатай буяны эзэн
Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би- дээдэсээс заяатай монголын эзэн !
Би- таван хошуу сүргийн эзэн
Би- тал, хангай говийн зэн
Би- лустай хөх усны эзэн
Би- луутай хөх тэнгэрийн эзэн !
Би- таван тивтэй дэлхийд төржээ
Би- буурал түүхтэй Монглд төржээ
Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ
Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан
Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан
Уртын дуу. надад ухаан цараалсан
Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ !
Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ !
Энэ бол миний: зүрхний бичээсээ !
Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй !
Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо !
Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би- дээшээ заяатай буяны эзэн
Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би- дээдэсээс заяатай монголын эзэн !
Би- таван хошуу сүргийн эзэн
Би- тал, хангай говийн зэн
Би- лустай хөх усны эзэн
Би- луутай хөх тэнгэрийн эзэн !
МУАУЗ Т.Галсан
Comments
Post a Comment