Skip to main content

Монгол гэрээр гадныхан бизнес хийж эхэллээ



Саяхан барууны нэгэн сайтаар зочилж байгаад ийм нэгэн анхаарал татсан нийтлэлийг олж уншаад, хэрэглэгч та бvхэнтэй энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгvй байж тэссэнгvй. Хэдэн зууны тэртээд дэлхийн хєрсийг чичрvvлж, дэнжийн чулууг доргиож явсан Монгол баатруудын тєрсєн гэр нь болж, буурийг нь сахисан сайхан бvсгvйн голомт нь болсоор ирсэн уламжлалт монгол гэрийг хэн нэгэн шар толгойтой этгээд дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацсан байхыг хараад эх орноо гэсэн сэтгэл буцалж, зєв бурууг нь ч мэдэхгvй хирнээ уур хvрч, хармын сэтгэл тєрєєд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн нь мэдрэгдээд болохгvй юм. Ингээд vргэлжлэлд энэхvv гадны сайт дээрхи нийтлэлийг чадах чинээгээрээ хєрвvvлсэн байгааг монгол хvн та уншиж, сэтгэгдлээ хуваалцана уу.








«Нийтлэлийг хєрвvvлвэл: Майхан ганзагалан аялалд гарах залуус хээрийн замд тийм ч тухтай явж чаддаггvй. Мєн аялах дуртай та хэрэв гэр бvлтэй бєгєєд нялх нойтон хvvхэдтэй нэгэн бол майхантай аялал ч нэг их аюулгvй бас тохилог сонголт байх нь юу л бол. Гэвч зарим нэг хvмvvс арай томхон тэгээд бас илvv vнэтэй майхныг сонгож, аялалын ачаагаа дэмий нэмж байх зуур Richard Waters болон тvvний гэргий хоёр та бvхэнд Тєв Азийн нvvдэлчин ардын соёл иргэншлээс улбаатай Монголоор “гэр”, Афганистанаар “хэрга”, Оросоор “юрта” гэж олон янзаар нэрлэгддэг нvvдлийн орон сууцыг санал болгож байна. Ер нь Англи хэлтэй ард тvмний дунд “Юрт” гэдгээрээ танигдсан энэхvv дугуй хэлбэртэй, зєєврийн сууц нь хээрийн аялалд дуртай хvмvvсийн дунд жинхэнэ ХИТ болж байгаа ажээ.


Ноён Уотерсийн хэлснээр тvvний тєрєлх муж болох Орегон – д юрт нь (энэхvv нийтлэлд гэрийг гэрээр нь биш vргэлж юрт хэмээн нэрлэж байгаа тул энэ хэвээр нь оруулав) маш тvгээмэл болоод байгаа бєгєєд аялагчид энд тэнд майхан биш юртан кэмп босгох болсон байна. Уотерсийн Юурт нь анхны загвартайгаа адилхан зєєвєрлєхєд хялбар бєгєєд нийт 12 фут (3,65 метр) хэмжээтэй, 120 паунд (54 кг) жинтэй тєдийгvй машин, тэрэгний дээр ачаад явахад тохиромжтой ажээ. Хэдийгээр АНУ-ын зарим газрууд юртыг барих зєвшєєрєл, баримтгvйгээс барихыг хориглож байгаа хэдий ч Уотерс энэ тал дээр шаргуу ажиллаж байгаа гэнэ.

Єнгєрсєн жил Парист болсон Green Air Show хэмээх байгаль орчинд ээлтэй бvтээлvvдийн vзэсгэлэн дээр тавигдсан гэрийн загварыг хараад олон орны хvмvvс алмайрч, нарийн бvтцийг нь гайхширч байсныг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Гэрийн дээврийн бєєрєнхий хэсгийг нь Тооно (Tono), тойруулсан тулгуур модыг нь Хана (Khana) гэх бєгєєд хана, тооно хоёрыг холбосон моднуудыг нь Унь (Uni) гэж нэрлэдэг. Тvvнчлэн хаалганы хvрээ модыг нь NARS гэх бєгєєд гадуур нь цагаан єнгийн бvрээсээр хучдаг нь байгалийн гэрлийн хамгийн ашигтай цацрагуудыг шингээдэг ач холбогдолтой ажээ. Мєн хэрэглэгчдийн хvсэлтээр борооны ус нэвтэрдэггvй гялгараас авахуулаад хєвєн даавуун бvрээс хийх боломжтой юм байна.



















Уотерс хэлэхдээ ганцаараа гэрийг босгохдоо цаг гучин минутыг л зарцуулдаг бєгєєд хэрэв аялагчид болон гэр бvлийнхэн хамтраад хийвэл vсрээд ганц цагийн ажил болно гэжээ. Зуны халуун єдрvvдэд гэрийн хаяаг сєхєж, тооно дээрхи ЄРХ хэмээх даавууг нь татаж єгвєл сэрvvхэн бєгєєд байгалийн агаарыг хамгийн зєв урсгалаар мэдрэх боломжтой. Єрхийг мєн хvсвэл поликарбонон материалаар захиалж хийлгэж болно.













Хvн хvний хэрэглээнээс хамааран,  юртыг 12, 14 болон 16 фийт (3.65, 4.26, болон 4.87 метр) хэмжээтэй хийлгэж болох бєгєєд тухай бvрт бvхий л бvрэлдэхvvн хэсэг нь хэвээр байх юм. Харин нэмэлт тавилга, чимэглэлийг худалдан авагч єєрийнхєєрєє шийдэж єгч болно. Нэг юрт буюу гэрний vнэ нь 1,050 ам доллараас эхэлж байгаа гэнэ.
Адал явдал, эрсдэлээс айдаг хvмvvст зориулан мєн барьж, хураахад хялбар бєгєєд хэрэгтэй бvхнийг дотроо багтаасан гэрнvvдийг 1,700 доллараар худалдан авах боломжтой. Харин юуг ч нэмж худалдан авах шаардлагагvй, бvх зvйлийг багтаасан бvрэн тоноглогдсон гэрийг 1,900 доллараар захиалж байгаа аж.»

Тvvний сайт нь. www.campingyurts.com





Хэдийгээр энэхvv мэдээг єєдрєг єнцгєєс харвал - Монголын соёл иргэншил дэлхий дахинд тархаж байгаагийн нэгэн гайхалтай жишээ байж мэдэх ч аливааг нухацтай бодож, цаад нарийн vр дvнг нь олж харах гярхай ухаан, муу санаа хvнд хэрэгтэйн адилаар яагаад ч юм бусдад тvvхээ булаалгаад байгаа мэт сэтгэгдэл тєрєєд байх юм. Морин туурайны чимээ намжаагvй байхад, монгол гэрийн буурь хатаагvй байхад миний євєг дээдсийн соёлын vндсийг бусдын гарт гэнэхнээр битгий атгуулаач...

Видео.

МЭДЭЭНИЙ ЭХИЙГ СААК.МН-ээс

Comments

Popular posts from this blog

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа...

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан