Skip to main content

Үнэнд л үнэ цэнэ оршиг

Өнөөдрийн нийгэмд хүнийг оюунлаг, боловсролтой, ген сэргэсэн эсвэл эр зоригтой, эршүүд, хүн чанартай зэргээр нь бус эд хөрөнгөтэй, баян чинээлгээр нь дүгнэх байдал бий болж, хүнийг бус эдийг, эрдмийг бус мөнгийг шүтээд эцэстээ бүр эх орноо мартаад байгаа юм биш биз дээ. Энэ л гажуудалаас болж тэнгэр заяат, суут монгол минь өнөөдрийн шарлаж, улайж, харласан монгол болоод байгаа юм биш үү. Гэтэл монгол хүн чинь өөрөө, мөнх тэнгэрийн хүчин дор, монгол хүн гайхамшгийг бүтээхээр төрсөн билээ хэмээн эзэн Чингэс хаан зарлигдсан бус уу. Энэ хувь заяагаа ухаарч буй хүн монголд байна уу?
Өнөөдөр монгол улсад хүнийг оюун билгээр нь бус харин эдээр, мөнгөөр нь харж хүнийг биш эд хөрөнгө, мөнгийг харж байна. Эд, мөнгийг яагаад хараад байна вэ? гэвэл эд хөрөнгө үнэтэй учраас тэрээ. Эд яагаад үнэтэй вэ? гэвэл эдийг хүн хариуцаад байгаа учир эд үнэтэй. Харин хүнийг хариуцах эзэнгүй учраас хүн үнэ цэнэ үгүй болсон нь тэр аж. Тэгэхээр үнэт хүн монголд байна уу? Ингээд эцэстээ хүн ямар байхыг эд шийдэж, эд ямар байхийг мөнгө цаас шийдэж байна. Үүний сонгодог жишээ нь, 7-р сарын 1 нд таван давхар байшингийн үнэ хэрэгжсэнээс биш, таван хүний амь хэрэгжээгүйг бид мэднэ. Ингэхээр амьд хүний мөн чанарыг амьгүй эд, мөнгө шийдэхнээ. Бид чинь хорин нэгдүгээр зуунд амьдарч байна гэж дээр дооргүй хөөрцөглөх хэрнээ өнгөрсөн түүхтэйгээ харьцуулхад ичмээр ч үүнийгээ ойлгоогүйгээсээ болж өөрсдийгөө танихгүй болтлоо ухамсар нь доройтож, мэлмий нүд нь сохор болвоос мөрөө харах нүд сохорийн үлгэр болж эдийн төлөө эх орон, эзэн Чингэсийн удмаа мартаа юу? бид чинь. Үүнийг ашиглан боохой борооноор гэгчээр бурхан гуйсан ч өгч үл болох газар шороог минь, хар хэвлийгээ цатгахийн төлөө сувдаг сэтгэлтэнд үнэгүй өгөөд бид чинь гишгэх газаргүй хөл болоод байгааг сэхээрч байгаа хүн монголд байна уу?
Иймээс эрдмийн замыг орхивол мөхлийн зам угтана гэсэн өвөг дээдсээсээ суралцах хэрэгтэй болов уу? Харин суралцахдаа үнэнийг мэдэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол монгол гэдэг бол зэрлэг нүүдэлчид. Тэд мал унаж, мод тохож, мах зулгааж, махир сэлмээр дэлхийг талж явсан бүдүүлгүүд гэж өнгөрсөн дал наян жилд биднийг бүр дэлхийн хөрснөөс арчих шахсан. Бүр зарим нь тэднийхээ удам нь биш юм шиг их мэдэмхийрч Чингэс хаанаа муулах аргаар өөрийгөө өргөх гэж оролдох томоогүй амьтад бас байсан, байсаар л. Харин дэлхийн аль ч үндэстэн хийж бүтээж чадаагүй агуу их түүх соёл, өв уламжлал, нууцлаг ухааныг нь таньж мэдэлгүй бусдийг даган дуурайн хуулбарлаж, харийг горьдож, гуйланчилсаар байтал монгол минь хогийн цэгийн музей, ядуурлийн архив, ардчилал, хүний эрхийн боол болж, сүйрлээ бадрал мэт эндүүрэхэд хүрлээ.
Нөгөө Чингэсийн удамт монгол маань жинхэнэ үнэт чанараа алдан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байгаа юм биш үү. Тусгаар тогтнол гэхээр бид хил хязгаар мэт ойлгодог. Харин бидний өвөг дээдэс таван зүйлийн тусгаар тогтнолыг авч үздэг байсан байх юм. Үүнд, оюуны, удамшлийн, ахуйн, засгийн, орон зайн гэх мэт. Эдгээрээс зөвхөн оюуны тусгаар тогтнолийг аваад үзэхэд өнөөдрийн бид бүгдээрээ хар багаасаа коммунизм, марксизм, социализм бас дээрээс нь барууны боловсрол буюу өрнийн боловсрол гээд баахан шашин, ийм олон үзэл, онолын дунд ойлгосон, ойлгоогүй хэдэн багш нараар мэдэх, мэдэхгүй хэсэг хүүхэд залуусынхаа толгой руу нь жонхуу чихэж орхихоор хогийн сав шиг юм болно биздээ хөөрхий. Ингэхээр улс орноо хайрлан хамгаалах хүн хэр олон байх нь тодорхой болж байна. Яагаад гэвэл, монгол улсыг өөрийн онцлогт нь тохирсон монгол ухаанаар удирдан бадраах шаардлага гарч ирлээ. Хэрэв хаа хамаагүй онол, хаа хамаагүй арга бидэнд таардагсан бол монгол улс өдийд арай өөр байх байсан бизээ.
Энэ л гаж буруу явцуу сэтгэлгээгээр өнөөдрийн ирээдүй болсон хүүхэд залуучуудийг бэлтгэн боловсруулж монгол царайтай, харь сэтгэлтэй бие нь энд сэтгэл нь аль улсад яваа юм бүү мэд. Тэгэхээр тэд маань азийн зулай дээрхи монголыг минь европын бөөр лүү чирэхнээ. Тухайлбал өнөөдөр бид нүүдэлчин монгол биш суурин, азийн монгол биш европжсон, бүр хотийн төвд хаа нэгтэй монгол дээлтэй хүн харвал залуус маань эвэртэй туулай харсан мэт болохыг нь яана. Дээрээс нь улс төрждөггүй хүн гэж үгүй болж, хэлээд сонсдоггүй, хий гээд хөдөлдөггүй хэдэн амьтдыг хараасаар бухимдал минь цээжиндээ багтахаа болилоо гэж олон түмэн, зүүн гараараа баруун гараа, баруун гараараа амаа дарж сууна. Тэгвэл төрийн толгойд гарсан хүмүүс тийм байх нь арга ч үгүй. Яагаад гэвэл буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуугийн үлгэрээр буруу мэдлэг боловсролыг олж авсных нь гай өнөөдөр гарч ирж буй нь энэ болов уу. Тэгвэл өнөөдрийн монгол улсад жинхэнэ монгол боловсролыг эзэмшсэн хүн байна уу? Харин одоо бид Чингэсийн удамт Ариун монгол улсыг, монгол ухаанаар, монгол ахуй дээр, монгол удамшлын ген дамжсан хүмүүс, монголыхоо орон зайд, монгол төр засгаа байгуулахын төлөө өвөг дээдсийхээ өнгөрсөн ирээдүйг, өнөөдөр ойлгож маргаашынхаа ирээдүйн төлөө эгэмний махаа яс, өсгийгөө туурай болтол Улсаа өмөөрөн босоо орших ухаант Монголын удам Хөх толбот, эрхэм хүн танаа энэхүү нийтлэлээ зориулсныг болгооно уу.
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй хэнийг ч өршөөхгүй
Цагийн юм цагтаа эхэлбэл Тэнгэрт соёрхогдон бүтнэ.

Comments

Popular posts from this blog

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа...

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан