Skip to main content

Улс үндэстнийг үгүй хийх орчин үеийн арга технологи (3-р хэсэг)

Монголчуудын “20 жилийн амжилт”-ын дараах амьдрах боломж

Ерөнхий сайдын бахархан ярьж байгаа “20 жилийн ололт амжилт”, эдийн засгийн өөрчлөлтийн дараа монголчуудын амьдрах арга нь сэтгэхүйн цар хүрээний хувьд хумигдан жижгирч, хөдөлмөрийн зах зээл нь агуулга бүтцийнхээ хувьд цөөхөн төрөл зүйлд хашигдсаныг нэрлэн тоочиход ч нэг их цаг зав гарздахгүй болжээ. Тухайлбал амьдрахын тулд юуны түрүүнд мөнгөнөөс илүүгээр өөр бодогдох зүйл энэ нийгэмд байхгүй болсон.

Тэгвэл мөнгө олох арга нь
1-рт Төрийн байгууллагад орж, ингэснээр байнгын орлоготой болж болно. Эрх мэдэл байр сууриа сайн ашиглаж чадвал авилгын чанартай нэмэгдэл орлого, орлогын эх үүсвэрийг олж болно. Тэр дотроосоо илүү боломжийн эрх мэдэл бүхий албан тушаалд хүрэхийн тулд эрх баригч намын удирдах бүлэглэлийн итгэлийг олсон байх ёстой.
2-рт Хувийн бизнесс эрхлэж болно. Ингэхийн тулд өмч хувьчлалын үед улсын томоохон хөрөнгийг “цохиж” чадсан байх хэрэгтэй. Гэлээ ч гэсэн бас л төрд эрх мэдэлтэй хэн нэгнийг түшиж, туслалцаа дэмжлэгийг нь авч байж оршин тогтноно.
3-рт Өөрийн авъяас чадвар мэдлэг мэргэжлээ түшиглэн бие дааж хувиараа хөдөлмөр эрхлэж болох боловч энэ нь маш дарамттай махаа зулгаасан завгүй зүтгэл чармайлтыг шаардахаас гадна ашиг орлого нь байнгын бус, голдуу бусдаас ажил үйлчилгээ горьдож царайчлах, мэхлэгдэх, луйвардуулах зэрэг ниймийн хар бараан амьдралтай байнга нүүр тулна.
4-рт Хувийн компанид дуулгавартай хүлцэнгүйгээр ажиллан, бүх талаараа хувийн өмч нь мэт ашиглуулж хүчин зүтгэж болох бөгөөд гэхдээ хэдийд ч ажилгүй болох эрсдэлтэй.
5-рт Гадны санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэх алба гэх мэт ганц нэг ахиухан цалинтай “сайхан ажил” байдаг хэдий ч энэ нь бас олон шалгуур, нөлөө бүхий бусдын дэмжлэгтэйгээр олддогоос гадна тодорхой хугацаанд л хийгдэх байнгын бус ажил байдаг.
6-рт Мөрөөрөө хог түүж өдрийн хоолоо залгуулах, за тэгээд биеэ үнэлэх, гадаадад гарч ажиллах гэсэн сонголтууд үлдэнэ. Харин хулгай луйвар залилан, дээрэм, айлган сүрдүүлэлт гэх мэт гэмт хэргийн чанартай орлогын эх үүсвэрүүд нь дээр дурьдсан хөдөлмөр эрхлэлтийн арга хэлбэрүүд дотор их бага ямар нэгэн хэмжээгээр холилдож явдаг нь нууц биш.
Ажил эрхлэлтийн төрөл зүйлийн хувьд ч төсвийн албан хаагч, “менежер”, уран бүтээлчид, наймаачин, үйлчилгээний ажилтан, туслах ажилтан, “нинжа”, малчин, тариаланч гэсхийгээд зогсоно. Энэ хүрээнд ажлын байрны тоо хэмжээ ч хязгаарлагдмал гэдэг нь ойлгомжтой. Ингэсгээд л манай амьдралын боломж хязгаарлагдана. Мэдээж эндээс нийгмийн бүтээлч сэтгэлгээний хөгжил, урам зориг гэх мэтийг хүлээгээд горьдсоны гарз..
Харин улс төрийн хүрээнд “хор найруулах” гэж бие даасан нэр томъёо болтол нэршсэн муу санааны элдэв хорон явууллага, хомсдол ядуурлын хөрсөнд хогийн ургамал болон гарч ирсэн луйврын сэтгэлгээ л дэлгэрснийг ололтод эс тооцвол сэтгэлгээний хувьд үүнийг тийш нь зарна, түүнд наймаална гэх наймаачны ухаанаас илүү зүйл нэгэнт шаардагдахгүй болжээ.
Ийм нөхцөлд ажил хайж нас зүс өндөр нам, бие галбираараа сонжигдон гоочлогдож явсаар эцэст нь горьдлого тасрахад итгэл найдвар нь унтарсан олон хүний хувьд амьдрал нь сэтгэлийн дарамт болж, архинд орж, мансуурч, сэтгэцийн гаралтай өвчлөлд нэрвэгдэж байгаа нь үндэстнийг үгүй хийх бодлогын бодит хэрэгжилт, зүй ёсны үр дагавар нь юм.

Comments

Popular posts from this blog

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа...

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан