Skip to main content

Posts

Showing posts from March, 2011

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа...

Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь

Сэтгүүлч Кийт Хармон Сноугийн Монгол орны талаар бичсэн нийтлэлийг н.Амарли( amarlin06@gmail.com ) орчуулсан байна. Та бүхэн бүрэн эхээр нь уншина уу. Энэхүү нийтлэл анх 2010 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэмэлт засвар оруулсан байна. Уг нийтлэлийн үндсэн эхийг http://www.consciousbeingalliance.com/2010/12/post-2/   хаягаас үзэж болно .

Windows 7 системийг Монгол хэл дээр ашиглах

Энэхүү Монгол хэлний багцийг суулгасанаар Виндоуз 7 32бит систем ашигладаг хэрэглэгчид тооцоолуураа Эх хэл дээрээ ашиглах боломжтой болно. Windows 7 дээр Монгол хэлний багц суулгах from Saku on Vimeo .

Б.Лхагвасүрэн - Боржигоны бор тал

Санаа алдахад   Эхийн сүү тагнайд амтагдаж   Салхины үзүүр залгихад   Агь хоолойд аргасан   Боржигины бор тал минь  

Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир Хvмvvvний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир Тунгалаг шандны толиог Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир Би Монголдоо мэндэлсэн

Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Р. Чойном : МОНГОЛ

МОНГОЛ ГЭДЭГ ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан

Ухааны цараа

Ходоод хоол хийц цайны сүүнд бодол нэрнэ Хоногийн ухаант хаврын бараа хаврын борц бодно Хожуу ухаант насны намар, нөхрийн нөмөр болно Холын ухаант эх орныхоо заяаг бясалгана. МУАУЗ Т.Галсан

Миний уриа

Цээлхэн дотортой ард түмэн минь эртний түүхээ сөхцгөөе. Цэцэн ухаан арга билгээр элэнцийхээ бичээсийг сурцгаа. Чингэс богдын тал босоо бичгээрээ жигүүрлэцгээе. Цэдэнбалийн тал нь хэвтээ үсэгтэйгээ тийчилцгээе. МУАУЗ Т.Галсан

Заяаны зарлиг

Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно. Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ. Амраг ханиа бусдад булаагдаж болно. Алгахан газраа харьд алдаж болохгүй ээ. МУАУЗ Т.Галсан

Эзэн

Үнэгэн харанхуйгаар сэрж од мичидээ бүртгэнэ. Үүр цүүрээр гадаалж тэнгэрийн царай шинжинэ. Наран мандахаас өрсөж найман зовхисоо халиана. Малчин Монгол хэмээн газар сансарын эзэн. МУАУЗ Т.Галсан

Монгол орон

Хүйтэн халууны завсар дахь сэрүүн орон Хүсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин Үнэн худлын хоорондох  Эрлийн луужин Өнө эртний монгол-миний орон МУАУЗ Т.Галсан