Саяхан барууны нэгэн сайтаар зочилж байгаад ийм нэгэн анхаарал татсан нийтлэлийг олж уншаад, хэрэглэгч та бvхэнтэй энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгvй байж тэссэнгvй. Хэдэн зууны тэртээд дэлхийн хєрсийг чичрvvлж, дэнжийн чулууг доргиож явсан Монгол баатруудын тєрсєн гэр нь болж, буурийг нь сахисан сайхан бvсгvйн голомт нь болсоор ирсэн уламжлалт монгол гэрийг хэн нэгэн шар толгойтой этгээд дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацсан байхыг хараад эх орноо гэсэн сэтгэл буцалж, зєв бурууг нь ч мэдэхгvй хирнээ уур хvрч, хармын сэтгэл тєрєєд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн нь мэдрэгдээд болохгvй юм. Ингээд vргэлжлэлд энэхvv гадны сайт дээрхи нийтлэлийг чадах чинээгээрээ хєрвvvлсэн байгааг монгол хvн та уншиж, сэт...
Монгол соёл, Монгол түүх, Монгол ухаан,