Энэхэн дэлхийн хаана ч эх хэлээрээ ойлголцох цаг энүүхэнд гэж итгэж найдаж явдаг нэгний хувьд хотол сүлжээ н дэх алив бүхнийг эх хэлээр уншихыг хичээдэг юм. Өнөө цагийн хотол сүлжээ цагийн жамыг дагж хөгжсөөр ухаажсаар байна. Энэ их ухаалаг, өөрөө тооцоолдог цахим ертөнцөд бидний мэдэхгүй, тооцоолоогүй, бүр санаанд ч оромгүй тоо тоймгүй өч төчнөөд тооцоо, судалгаа хийгдсээр байгааг тэр бүр анзааралгүй, анзаарсан ч тоолгүй өнгөрөөсөөр байгаа нь байх л зүйл байх л ёстой мэт хүлээн авдаг болсон байна. Тэр их тооцоо судалгаа бидний амьдрал ямар их нөлөөлж ямар их тус дэм бас хар гай болохыг хэн ч таамаглахгүй нь харамсалтай. Дэлхийн 7000 гаруй хэлнээс тал нь утаж үгүй болох аюулд өртөөд байгааг Wikipedia онцолсон байна. Тэгвэл эх сайхан хэлээ энэ аюулд өртүүлэлгүй эсэн мэнд үлдээхийн тулд Монгол хүн нэг бүрийн чармайлт хэрэгтэй. Дэлхий даяар хотол сүлжээ хэрэглэгчдийн хамгийн их хандалттай цахим хуудсаар Google.com мөн Google-ийн нэгэн гэр бүл болох Youtube.com тэргүүлсээ...
МОНГОЛ ЯЗГУУР
Монгол соёл, Монгол түүх, Монгол ухаан,