Skip to main content

Уул уурхайн хөнөөлөөс болж ТЭНГЭР хилэгнэж байна

Уул уурхайн хөнөөлөөс болж ТЭНГЭР хилэгнэж байна
Add caption
Эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн элгэн халуун нутгаа энэ цагт арай л дэндүү хайр гамгүй ухан төнхөж, уулыг нураан, усыг эргүүлж ширгээн,  алт, мөнгөний хойноос амь биеэрээ дэнчин тавьж, хүн чанраа гээж, хэрээс хэтэрсэн ёс бус үйл улам ихсэж   Монгол хүний үнэ цэнэ үгүй болж, нутаг дээр минь харийн вант улсууд бий болох нь холгүй байна.
Өвөг дээдэс уламжилж ирсэн байгальтай харьцах онцгой нэгэн төрөл бол онго тэнгэр юм.  Улаач хүн онго тэнгэрийн зааврын дагуу алив үйлийг хийдэг. Тэрний нэгэн адил 2013 оны 7-р сарын  11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тахилгыг хэдэн улаач Тэнгэрийн ивээл, түмэн олны дэм тусаар нууцлагхан хийлээ. Энэ тахилгын нэрийг “Хан” тахилга хэмээх бөгөөд тахилгыг эртний зан үйл, дэг ёсоор үүтгэв. Үүнд Галын, Хан сүүн, Лусын гэсэн гурвал тахилгыг гурван өдөр хийж, хийсэн үйл бүхэн маань Тэнгэрт таацаж хүлээн авсан юм.
Хан гурвал тахилгын мэдээг Тэнгэрийн зарлигтай хамт 7-н сарын 13-ны үд морин цагт Мөнх хөх Тэнгэрийн элч нар буун дараах зарлигуудыг буулган хэлж, түмэн олонд түгээ хэмээн зарлигдав. Энэхүү зарлиг нь эх дэлхийн хэвлийг ухан төнхөж
Нүдэт их хайрхадын минь
Нүнжиг юунд шунаж
Нүдгүй мэт авирлаж
Аргын ихийг ашиг болгож
Алтан бөөрөлдийн хэвлийг
Тэмтчин хөнтрөх аваас юун болохыг зарлигдав. Энэ цагт хүмүүс бид нэгийг бодож хоёрыг тунгаан үр хүүхдийнхээ үлдэх амьдралын төлөө хүсэл шуналаа хазаарлах цаг болжээ гээд Хүмүүн хэдий далайг ширгээх адтай ч дусал ус бүтээх чадалгүй шүү гэсэн эцэг өвөгдийнхөө захиасаар энэхүү учирлалаа төгсгөн  Тэнгэрийн элчийн зарилгыг уншин ухаарч улам цайш нь түгээн үү хэмээн та бүхнээс хүсму.

Тайлбарыг бичсэн      Б.Шагай


2013 оны 7 дугаар сарын 13
Хан Хөг хайрханы тахилгад буусан
Тэнгэрийн элчийн зарлиг
№ 1


Дээд Мөнх Хөх Тэнгэр
Хажир Их Лусад
Хамаг хайрхад нийлжээ
Зам нь гэгээтэй байгаа болохоор
Цэгээн сэржим өргүүлье.
Хан Тэнгэр гарвалыг
Тулан босон ирсэн
Хаш цагаан ястнууд
Мэнд тавлаг байж
Үйл үйлийг үүтгэн
Өргөн тахилга хийж
Өтгөс биднийг гялайлган
Мөр юуг гийгүүлэн
Мэнд мэдсэн үрсүүд
Мэнд тавлаг байна уу?
Тэргүүн мандал гарвалтай
Тэгш дүүрэн заяатангууд
Дээд найман давхар мандлыг
Луун хүлгээрээ дайлж
Дайчин баатар эрсүүд минь
Доод, дунд тивд
Доошлох үйлийг ундруулж
Шимт бүхнийг сорогч
Шидийн их хүчийг
Шил сэтлэн дайрсан
Уршиг ихтийн хөнөөлийг
Далдаасаа дарж
Дайлан дарах үйлийг
Давхар давхартаа үүтгэсэн болохоор
Хан гурвал тахилга
Хүч ихтэй болжээ.
Сүрийг бадрааж
Эвийг эвлүүлж
Шингэн дэвтэж
Хөөрөн хөгжиж
Суурь нь тэгширч
Сууд оршлоо.
Энэ  цагт Хамаг  Их Монголын
Эрхшээсэн тэнгэр дор
Элгэн хөрсөнд нь сууж
Хөлт Лусад дээр гишгэлэх
Их дээдсийн зангилсан
Энэ биеийг олж
Эвлүүлэн дэмнүүлэх үйлийг
Аргатын ихээр үйлдэх
Хүчит Их Монголын
Хөх туяаг уусгуулсан
Хүмүүн бүр сонортогтун!
   Эв эвлэж
Үйл тэгширч
Үнэнийг үзүүлэх
Өнөө их цагт
Хүчит далдын хүслээр
Хамаг үйл хэлцэгдэнэ.
Дээд 3-н зангилааг барьж
Арга билгийг
Андуугүй суулгасан байтал
Аргын ихийг ашиг болгож
Алтан бөөрөлдийн хэвлийг
Тэмтчин хөнтрөх аваас
Үйлийн үр чинь
Есөн үеэр чинь дамжиж
Гурван зангилаат шидээр суусан
Хүн заяатан биш
Хүч ихт лусдыг
Хүйлэн хэрчин хаясан
Нүдэт их хайрхадын минь
Нүнжиг юунд шунаж
Нүдгүй мэт авирласны чинь хариуд
Ухаант хүний заяаг
Урвуулж төрсөн, төлжсөн үр хүүхдүүд нь болбоос
Уураг тархи нь дутуу
Хөл гар нь гацаатай
Хоосон хөндий хохимойт төрнө.
Хамаг их үйлийг сонордон буулгахгүй байх аваас
Сонор их лусдууд минь
Хүчийг авч хүйчин тасдан хаяна.
Энэ хэлүүлэг болбоос
Мэлмий гэгээн Мөнх хөх Тэнгэр эцэгийн
Зарлиг юуг залгуулж
Хүсэл юуг хөөрөх гэж
Дээд их мандлын
Билэг ихт өвөг би
Дунд ертөнцөд буулаа.
Хэлсээр хэлсэр байтал
Соноргүй юм шиг согтуурч
Оршоосоор оршоосоор байтал
Оргүй мөргүй үйл гэж
Огтоос тоомжир баймгүй
Огоорч үл хүндэлбэл
Эндүүрлээ гэж ивээмгүй ээ
Мэдүүлэе гэж мэгшимгүй ээ.
Найман давхар дээд мандлаас
Доогуурхан орших ямар ч их хүчтэний
Сүр нь дундарсан
Ивээл гуйгаад нэмэр баймгүй ээ
Мэлмий гэгээн Мөнх хөх Тэнгэрийн
Мэндээс цацарч
Магад ихээр тойрон буй
Хамаг их Монголын
Хүчит их дээдсүүдийн үйл
Энэ эринд
Эгнэшгүй их хүчийг авсан.
Мэлмий гэгээн
Мөнх хөх Тэнгэр эцэгээ шүтэж
Мэнд бууж
Мэнд оршино.
Үүнээс илүүгээр
Үнэн гэж баймгүй
Хан их дээдсүүд
Хатан их гарвалтнууд
Болох үйлийг болгоож
Зарлиг юуг нь сонсомгүй
Удам юугаа өт шавьж болгож
Үйл юугаа бүдэгрүүлж
Уг угсаагаа тасламгүй гэж
Зарлиг юугаа буулгаж байна
Сонордхой сонордхой сонордхой .( сонортох тун)
 Мэдүүлж гийгүүлэх үйл нь болбоос
Хатан бөөрөлдийг хатааж
Хамаг үйл хайрагдаж
Халгих чандманьгүй болж
Хатан бөөрөлдий эх дээр
Амь гол үлдэмгүй
Шим мандал ширгэж
Мөхөл гэдгийг үзэж
Мөргүй заяаг замнаж
Мэгдэх үйлийг
Урьдаас тогтоон харж
Дээрээс нь тольдон гийгүүлсэн учраас
Сонордуулан сонордуулан
Сонсгон сонсгон мэдүүлж байна.

Холбоо барих: 88811372, 96021977
b.shagai@yahoo.com


Comments

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа...

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан