Skip to main content

Хотол сүлжээнд эх хэлтэйгээ

Энэхэн дэлхийн хаана ч эх хэлээрээ ойлголцох цаг энүүхэнд гэж итгэж найдаж явдаг нэгний хувьд хотол сүлжээн дэх алив бүхнийг эх хэлээр уншихыг хичээдэг юм.
Өнөө цагийн хотол сүлжээ цагийн жамыг дагж хөгжсөөр ухаажсаар байна. Энэ их ухаалаг, өөрөө тооцоолдог цахим ертөнцөд бидний мэдэхгүй, тооцоолоогүй, бүр санаанд ч оромгүй тоо тоймгүй өч төчнөөд тооцоо, судалгаа хийгдсээр байгааг тэр бүр анзааралгүй, анзаарсан ч тоолгүй өнгөрөөсөөр байгаа нь байх л зүйл байх л ёстой мэт хүлээн авдаг болсон байна. Тэр их тооцоо судалгаа бидний амьдрал ямар их нөлөөлж ямар их тус дэм бас хар гай болохыг хэн ч таамаглахгүй нь харамсалтай. 
Дэлхийн 7000 гаруй хэлнээс тал нь утаж үгүй болох аюулд өртөөд байгааг Wikipedia онцолсон байна.
Тэгвэл эх сайхан хэлээ энэ аюулд өртүүлэлгүй эсэн мэнд үлдээхийн тулд Монгол хүн нэг бүрийн чармайлт хэрэгтэй.
Дэлхий даяар хотол сүлжээ хэрэглэгчдийн хамгийн их хандалттай цахим хуудсаар Google.com мөн Google-ийн нэгэн гэр бүл болох Youtube.com тэргүүлсээр л байна. Харин манай улсад өөр байна уу гэвэл үгүй. Хамгийн их хандалттай цахим хуудсын жагсаалтыг мөнөөх л Google, Youtube хоёр тэргүүлсэн байгаа юм.
Дээрх жагсаалт нэгийг өгүүлнэ. Энэ хоёр цахим хуудас яагаад дэлхийд, улс орон бүрд тэргүүлээд байна вэ? гэдэг асуулт урган гарнаа. Миний хувьд дараах шалтгаануудыг нэрлэж болж байна.

  1. Хүн бүр эх хэлээрээ уншиж болдог. Хэрэглэгч өөрөө л өөрөөр тохируулаагүй бол ямар улсаас хандаж байгааг нь тооцоолон тухайн улсын хэлээр харуулна.
  2. Хайлтын тооцоолол нь маш ухаантай. Таныг хэн болохыг, та юу сонирхдогийг, бас таныг хаана байгааг мэддэг. Тиймдээ ч танд одоо яг юу хэрэгтэй байгааг сайн гэгч нь тооцоолдог.
Google-д бас орчуулгын багц байдаг. Түүнд нь бас орон орны хэл байгааг нь тухайн хэлтэн хэн ч бай хувь нэмэрээ оруулж хөгжүүлж болдог. Манай хэлний өгүүлбэрийн бүтэц Англи хэлний өгүүлбэрийн бүтцээс өөр учираас тооцоолуурын орчуулга муу болдог гэж хүн бүхэн боддог. Гэвч тийм биш. Хэрхэн зөв оруулах ёстойг нь заагаад өгчихвөл өнөөгийн тооцоолуурууд ухаантай болсон гэдгийг мартаж болохгүй шүү. Хэрхэн зааж хэрхэн өөрийн хувь нэмэрээ оруулах вэ? Яаж вэ? Тун ч амархан. 

Эхний алхам 

  • https://translate.google.mn/ хаягт нэвтэрнэ.

Удаах алхам

  • Орчуулах өгүүлбэрээ оруулна. Оруулана гэдэгт бичих, ярих, зурах, хуулах гэсэн сонголтууд байдаг.

Дараагийн алхам

Засах дээр дарна
  • Хувь нэмэрээ оруулах. 
  • Дээрх зурагт улаанаар тодруулсан харандааны зураг дээр дарна.
  • Засвар оруулж дуссаны дараа

  • Оролцох гэсэн дээр дарна.
Энэ арга бол таны хэрэгцээ шаардлага гарсан тухайн үед тулгарсан алдааг засах сайжруулах оролцоо юм. Харин таны цаг зав гарч хотол сүлжээн дэх эх хэлнийхээ хөгжилд нэмэр хандив болох боломж тохиосон бол дараах аргаар оролцоно.

Эхний алхам

эсвэл https://translate.google.mn/community хаягийг хаягийн мөрөн дээр бичиж эсвэл хуулж тавиад ороход л хангалттай.


Төгсгөлд нь хотол сүлжээн дэх аливаа цахим хуудсыг эх хэл дээрээ унших арга зааж өгье.

Эхний алхам. 

Хавчуурга үүсгэх ийн тулд зураг дээрх шарлуулсан таван хошуун дээр дарна.


Дараагийн алхам.

Зураг дээрх ногооруулсан Edit товчин дээр дарна.







Сүүлийн алхам.

 Зурагт үзүүлсэн Нэр (Name) хэсэгт Харагдах нэр оруулна. Жишээлбэл: "Монгол хэлээр орчуулах" гэж нэрлэж болох юм.
Цахим хуудасны хаяг (URL) хэсэгт дараах кодыг хуулж тавина.
javascript:var t=((window.getSelection&&window.getSelection())||(document.getSelection&&document.getSelection())||(document.selection&&document.selection.createRange&&document.selection.createRange().text));var e=(document.charset||document.characterSet);if(t!=''){location.href='http://translate.google.com/?text='+t+'&hl=mn&langpair=auto|mn&tbb=1&ie='+e;}else{location.href='http://translate.google.com/translate?u='+encodeURIComponent(location.href)+'&hl=mn&langpair=auto|mn&tbb=1&ie='+e;};


Дээрх үйлдлийг хийж дуусан бол Хадгалах (Save) товчин дээр дараад хадгалана. Ингээд л боллоо. Одоо та бүхэн минь хүссэн мэдээллээ эх хэлээрээ унших боломжтой боллоо.

Comments

Popular posts from this blog

“ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч Тайван энхийн цагт ч Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд Эр цэргийн баярын мэндийг хүргэе Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!! Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг Амраг жаа...

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би- таван ханатай гэрт төржээ Би- таван тивтэй дэлхийд төржээ Би- буурал түүхтэй Монглд төржээ Би- бурхад мэндэлсэн Дорнодод төржээ Бойтогны минь хонх: намайг хөлд оруулсан Ботгон буйлаан: намайг хэлд оруулсан Уухай, гийнгоо: надад жигүүр ургуулсан Уртын дуу. надад ухаан цараалсан Эвдэрвээс бид: хуваахын хүрдээ ! Эвлэрвээс бид: үржүүлэхийн хүрдээ ! Энэ бол миний: зүрхний бичээсээ ! Эвлэрсэн цагтаа: Монголчууд бид хүчтэй ! Авдар дотроо судар минь багтдаг Атныхаа нуруунд гэр минь багтдаг Өргөөн тооноор минь наран багтдаг Үнхэлцэг дотор минь орчлон орчдогоо ! Би- дэлхий хэвтэй гэрийн эзэн Би- дээшээ заяатай буяны эзэн Би- дээрээ нартай тэнгэрийн эзэн Би- дээдэсээс заяатай монголын эзэн ! Би- таван хошуу сүргийн эзэн Би- тал, хангай говийн зэн Би- лустай хөх усны эзэн Би- луутай хөх тэнгэрийн эзэн ! МУАУЗ Т.Галсан